loader

ШШГЕГ-ын "Сүлд" биеийн тамир спортын хорооны дасгалжуулагч, хурандаа Шийрэв Монгол Улсын гавьяат дасгалжуулагч боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол болон Төрийн одон медалиар шагнаж, урамшууллаа.

ШШГЕГ-ын "Сүлд" биеийн тамир спортын хорооны ахлах  дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол, "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор хурандаа Я.Сайнжаргал, "Цэргийн гавьяаны одон"-гоор дэд хурандаа Г.Өндөрнаст, дэд хурандаа С.Цэвэлмаа, "Цэргийн хүндэт" медалиар ахмад Ц.Мөнхцэцэг, ахлах ахлагч Н.Баярбаатар, ахлах ахлагч Д.Отгонбаяр, ахлах ахлагч Б.Арьяасүрэн нар шагнагдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генарал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2017.12.29/ шагнагдсан алба хаагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд