loader

2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурлаа зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурлыг 12 дугаар сарын 27-ны өдөр ШШГЕГ болон хотын бүсийн хорих анги, ШШГГ, салбар нэгжийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр үйл ажиллагааг нээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2017 оны үйл ажиллагааны дүнгийн талаар илтгэл тавьсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2017 оныг “ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЖИЛ” болгон зарлаж, тус зорилтын хүрээнд шинээр батлагдах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн талаар алба хаагчдад сургалт зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх заавар, журмыг шинэчлэн боловсруулж батлах, сурталчилан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийг эрчимжүүлэн алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг хангахад анхаарах, санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах арга хэмжээг тус тус амжилттай хэрэгжүүлснээ тайлагнаж, 2018 оныг “АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарлаж, алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг, ажлын байрны сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, шинэчлэн батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчилан таниулах ажлыг эрчимжүүлэх, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилтыг дэвшүүлж байгааг алба хаагчдад танилцууллаа.

2017 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн дэд дарга, хошууч С.Лхагвасүрэн, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Мөнхбаясгалан, 439 дүгээр хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгч, ахмад О.Нямбаатар нарын 15 алба хаагч, оны “Хамгийн хамгийн”-аар шалгарсан 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Батсайхан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболор, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Гомбосүрэн нарын 9 алба хаагчийн шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм.

Мөн энэ үеэр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажилласан нийт 39 алба хаагчийг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан" тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт" жуух бичиг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд