loader

Гарын авлага гаргалаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуяглан хүргэлтийн ажилтан, хамгаалалтын ажилтан, жолооч нарын албан хэрэгцээнд зориулсан “Хорих байгууллагын хуяглан хүргэх ажиллагаа” нэртэй гарын авлагыг Хорих ял эдлүүлэх албанаас боловсруулан гаргалаа.

Тус гарын авлага нь 4 бүлэг, дэд сэдвээс бүрдэх бөгөөд хуяглан хүргэх ажиллагааны эрх зүйн үндэс, төрөл, хэлбэр, хуяглан хүргэх ажиллагаанд тавигдах шаардлага, тээврийн хэрэгслийн ашиглалт, хүний эрх ба хуяглан хүргэх ажиллагаа, аюулгүй байдал, гадаадын зарим орны хуяглан хүргэх ажиллагааны талаарх ойлголтуудыг багтаажээ.  

ШШГБ-ын хуяглан хүргэлтийн ажиллагаа нь нэн хариуцлагатай ажил бөгөөд үүрэг гүйцэтгэх алба хаагчдаас өргөн мэдлэг, ёс зүй, ур чадвар шаарддаг онцлогтой тул сургалт, дадлагын ажлыг энэ чиглэлд өргөжүүлэн, хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд