loader

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр нар өнөөдөр /2017.12.11/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах ялангуяа хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой юм.

Хүний эрхийн Үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2010, 2014 онуудад хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажилласан бөгөөд санамж бичгийн зорилго, хамтын ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Тус үйл ажиллагааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо санамж бичгийн хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2018 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудын талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд