loader

“Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин О.Ууганбаатар Токиогийн их дуулгад түрүүллээ

Жудо бөхийн бага ДАШТ хэмээгддэг “Токио Их дуулга-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар Монголын эрэгтэй жудо бөхийн тамирчдаас анх удаагаа тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртжээ.

Тэрээр чансаа өндөр "Токио Их дуулга"-т түрүүлсэн Монголын хоёр дахь жудоч болж байгаа бөгөөд Дэлхийн аварга М.Уранцэцэг анхны алтан медальтан болж байсан юм.

О.Ууганбаатар алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ли Сүнхотой барилдаж цэвэр ялжээ.

 

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд