loader

Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Мехико хотноо 2017 оны 12 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  эрэгтэйчүүдийн төрөлд ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, МУГТ, паралимпийн хүрэл медальт, ахмад Э.Содномпилжээ амжилттай оролцож, 107 кг-ийн жинд 235 кг-ийг өргөж мөнгөн медаль хүртлээ.

Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн бол Укрианы тамирчин Крюков Антон 235 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ. “Рио 2016” паралимпийн наадамд 86 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөн 107 кг-д хүчээ үзэж байгаа юм.

Мөн тэрээр 2017 оны 3 дугаар сард АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цомын тэмцээнд 220 кг өргөж, алтан медаль хүртэж байсан билээ.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд