loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулав

Монгол Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа ШШГБ-ын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгох, шагнал  гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар  “Хошууч” цолоор Хорих ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн, ахмад М.Хүрэлбат, Хорих 409 дүгээр ангийн сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Г.Эрдэнэбат, Хорих 421 дүгээр нээлттэй хорих ангийн сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад С.Энхмандал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ахлах нягтлан бодогч, ахмад Л.Баярцэцэг нарын 8 алба хаагч, "Ахмад" цолоор Хорих ял эдлүүлэх албаны төлөөлөгч, ахлах дэслэгч М.Билгүүн, Шийдвэр гүйцэтгэх албаны цахим лавлагаа, сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Жавхлантөгс, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч И.Нямсайхан нарын 29 алба хаагч, "Ахлах дэслэгч" цолоор Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч О.Буянжаргал, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч Б.Бямбадорж нарын 23 алба хаагч, Офицерын бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор 43 алба хаагч, "Ахлах ахлагч" цолоор 26, "Ахлагч" цолоор 48, ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж 14 алба хаагчид "Дэд ахлагч" цол олгов.

Мөн "Хүндэт ажилтан” тэмдгээр 3, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 7, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 19, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 2, “Хүндэт” тэмдгээр 28, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 20, “Баярын бичиг”-ээр 67 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд