loader

Алба хаагчдыг томуугийн эсрэг идэвхжүүлэх вакцинд хамрууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ШШГЕГ-ын тэргүүн дэд даргын санаачилгаар 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн эмч нар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон хотын хүрээний анги салбаруудад ажиллаж, 500 гаруй алба хаагчийг томуугийн эсрэг идэвхжүүлэх вакцинд үнэ төлбөргүйгээр хамрууллаа.

Алба хаагчид тус вакцинд хамрагдснаар амьсгалын замын халдварт өвчин, түүний хүндрэлийг бууруулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд