loader

Ази номхон далайн хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын 37 дахь бага хуралд амжилттай оролцов

Фижи улсын Нади хотод 2017 оны 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази номхон далайн хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын 37 дахь бага хуралд ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Батсайхан холбогдох албан тушаалтны хамт амжилттай оролцоод ирлээ.

“Нийгэмшүүлэх хөтөлбөрийн манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан  тус бага хуралд 23 улсын төлөөлөгчид оролцож, тус тусын чиглэлээр тавигдсан илтгэлүүдийг сонсож, өөрийн улсад хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөрүүдийг онцгойлон тэмдэглэж, тус улсын баруун бүсийн эмэгтэйчүүдийн хорих ангийн шинэ байрны  үйл ажиллагаатай танилцсан бөгөөд өөрсдийн хэрэгжүүлж буй шинэлэг ажлаасаа дурьдаж харилцан туршлага солилцсон байна.  

Тухайлбал, Сингапур улс 2021 он гэхэд “Ханагүй, хянагчгүй хорих” гэсэн зорилт дэвшүүлэн хорих ангийн дотоод үйл ажиллагааг цахим электрон системд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Хонг-Конг улс хоригдлуудыг нийгэмшүүлэх үр дүнтэй олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нарийн боовны цех, сүлжээ дэлгүүр ажиллуулж суллагдагсадыг ажлын байраар ханган ажиллаж байгаа талаар танилцуулсан байна. Мөн Австрали улс алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор бүсэнд нь  бэхэлдэг төхөөрөмж ашигладаг бөгөөд уг төхөөрөмж нь алба хаагч аюулд өртөж, хэвтээ байрлалд шилжсэн тохиолдолд автоматаар дохио өгдөг байна.

Монгол Улс
APCCA-ын идэвхтэй гишүүн бөгөөд 2019 оны Ази номхон далайн хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын 38 дахь бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болж, баталгаажуулсан байна.


Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд