loader

Зургаан айлын хаус хороолол ашиглалтад орууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 17х9 харьцаатай, 153м2 талбай бүхий төвийн цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон, автомашины гражтай, 6 айлын хаус хорооллын барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат, Хархорин сум буюу сум дундын ерөнхий прокурор Н.Батмөнх, сум дундын Шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаа, сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Түмэнбаяр нар оролцож, алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.
Тус хаус хорооллыг барих газрын асуудлыг сумын Засаг Даргын Тамгын газраас үнэ төлбөргүйгээр олгосон бөгөөд хаус хорооллын барилгыг 2 дахь жилдээ амжилттай хийж гүйцэтгэсэн нь алба хаагчдын орон нутагт ажиллаж, амьдрах урам зоригийг сэргээсэн үйл явдал болов.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд