loader

ШШГЕГ-ын Төв архивын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно

Монголд Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон даяр Орчин цагийн төрийн архив-90 жил” сэдэвт нэгдсэн "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн арга хэмжээ болно.   

Уг өдөрлөгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төв архивын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14.30-16.00 цагийн хооронд ШШГЕГ-т зохион байгуулна.

Тус өдөр иргэдэд архивын лавлагаа, хуулбарыг үнэ төлбөргүй гаргаж өгөх үйлчилгээ үзүүлэхээс гадна ШШГБ-ын 95 жилийн ойн “Төрийн төлөө” баримтат кино үзүүлж, Архивын баримтаар үзэсгэлэн гаргах юм.   


Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд