loader

“Дэлхийн хошой аварга болжээ”

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ нь Оросын холбооны улсын Москва хотод 2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “WRPF” хүчний холбооны пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мастер 1 ангилалын -100 кг жинд амжилттай оролцож “Дэлхийн хошой аварга” боллоо. Мөн түүний шавь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч М.Лувсанданзан нь 82,5 кг жинд хүрэл медаль хүртжээ.

Пауэрлифтингийн хүчний холбооны ерөнхий шүүгч, пауэрлифтингийн спортын ОУ-н хэмжээний мастер, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ нь 2016 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож дэлхийн аварга, хос алтан медалийн эзэн болж байсан юм. Ийнхүү дэлхийн аваргын хошой медальтан болж Монгол улсын спортын түүхэнд бичигдэхүйц томоохон амжилтын эзэн болсон юм. Тамирчны хувьд одоогоор хараахан нутагтаа ирээгүй байгаа бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдах WPC холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд