loader

Авлигын эсрэг сургалт

Авлигын тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах хүрээнд ШШГЕГ харьяа салбар нэгжүүдэд Авлигатай тэмцэх газраас тараагдсан зурагт хуудсыг нийтэд ил харагдахаар байрлуулж, анги албадын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан нарт шинэчлэн гаргасан /шинэчилсэн 5 дахь хэвлэл/ гарын авлага, мөн шинээр томилогдсон алба хаагчдад тухай бүр нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлагыг тараан иргэд, албан тушаалтнуудад хуулийг сурталчлан ажиллаж байна.

Алба хаагчдын дунд сургалт зохион байгууллаа

2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны албан хаагчдад , 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ШШГЕГ, ТГГ, ШГГ-ын болон хотын бүсийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан нарт, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “ШШГБ-ын Удирдах албан тушаалтны нэгдсэн зөвлөгөөн”-д  Авлигын тухай хууль болон хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар хэрхэн мэдүүлэх зэрэг  4 удаагийн сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран мөн ШШГЕГ-ын даргын баталсан “Мэдээллийн цаг” арга хэмжээний дагуу “Хан голомт“сургалтын төвийн багш н.Азбаярыг урьж нийт албан хаагчдад Төрийн албан хаагчийн авлигаас ангид байх ёс зүйн талаарх сургалтыг тус тус зохион байгуулсан.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд