loader

“СҮЛД” БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН, Б.БААСАНХҮҮ НАР “ПАРИС-2024” ЗУНЫ ХХXIII ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ ГАРДАН АВЛАА

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэслэгч Л.Энхрийлэн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Баасанхүү нарт Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл хүндэтгэл үзүүлж, эх орноо төлөөлөн “Парис-2024” зуны ХХXIII олимпын жүдо бөхийн эмэгтэй -48, -57 кг-ын жинд барилдах эрхийг гардууллаа.
Мөн үеэр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х. Болдбаатар Олон улсын жүдо бөхийн холбооноос илгээдэг улаан “BACK NUMBER”-ыг Дэлхийн аварга Б.Баасанхүүд гардуулав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд