loader

БАРИВЧЛАГДСАН ЭТГЭЭДҮҮДИЙН ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ СУРГАЛТЫН ТАНХИМЫГ ШИНЭЧЛЭН ТОХИЖУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн санхүүжилтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байрны зан үйлд нөлөөлөх албадан сургалтын танхим, ганцаарчилсан болон бүлгийн уулзалтын өрөө, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд алсын зайны сургалт зохион байгуулахад ашиглах дэлгэц, тоног төхөөрөмжийг суурилуулж, шинэчлэн тохижууллаа.
Ингэснээр баривчлагдсан этгээдүүдийн зан үйлд эерэг нөлөө үзүүлэх, харилцаа хандлагыг өөрчлөх, стресс бухимдлаа тайлах, сэтгэл хөдлөлөө хянах чадварт суралцах, давтан зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд