loader

АХЛАГЧИЙН ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил”-ийн хүрээнд тус ангийн офицер бүрэлдэхүүнээс санаачлан “Ахлагчийн төгөл”-ийг байгуулж, тохижуулан ахлагч бүрэлдэхүүнд өнөөдөр /2024.06.25/ хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба оролцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ахлагчийн жилийн хүрээнд хийгдэж буй ажил, арга хэмжээтэй биечлэн танилцаж, Ховд аймаг дахь Цэргийн хүрээ, Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын төлөөлөлтэй хамт “Ахлагчийн төгөл”-д мод тарилаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд