loader

ШШГЕГ, Хууль сахиулахын их сургууль, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран мэдлэг хуваалцах семинар зохион байгууллаа1

Хууль сахиулахын их сургууль БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA)-тэй сүүлийн жилүүдэд багш, судлаачдыг чадавхжуулах чиглэлээр нягт хамтран ажиллаж байгаа билээ.

KOICA (Korea International Cooperation Agency) нь БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг  байгууллага бөгөөд бусад орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих сургалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 1991 оны 4 дүгээр сард байгуулагдсан.

Тус Их сургууль БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA) -ийн хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд “Хууль сахиулахын их сургуулийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх сургалт”-д 14 албан хаагч, 2017 онд “Хууль сахиулахын их сургуулийн хорих ял эдлүүлэх мэргэжлийн судлаачдыг чадавхжуулах сургалт”-д 20 албан хаагч тус тус амжилттай хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнгээр бий болсон хамтын ажиллагааны чиглэлийг цаашид хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

22851422_514191422299834_1095335173_o              22882495_514192598966383_52745895_o1

Сургалтын явцад авсан мэдээлэл, үр дүнг тухайн салбарт нэвтрүүлэх боломжийг сурталчлах зорилтын хүрээнд Монгол дахь Койкагийн суурин төлөөлөгчийн газраас 2017 оны сургалтын агуулгаар “Мэдлэг хуваалцах семинар”-ыг тус Их сургуультай хамтран 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Мэдлэг хуваалцах семинарын хүрээнд БНСУ-ын хорих ял эдлүүлэх ажиллагааны ололттой талууд, түүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн судалгаа, мэдээллийг тус KOICA-гийн МСТГ-ын орлогч дарга Ү Дунван, Их сургуулийн ХСУА-ийн профессор, доктор, хурандаа Ц.Очгэрэл, ШШГС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, хурандаа Б.Алтангэрэл, ахлах багш, ахмад О.Баяржаргал, багш, ахмад Б.Мөнхбаатар нар удирдан явуулж, ШШГЕГ-ын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадын албан хаагч, ШШГС-ын магистрант, суралцагч нарын 210 судлаач, суралцагч нар хамрагдлаа.

.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд