loader

ХОЛБОО, ТЕЛЕХЯНАЛТЫН ӨРӨӨГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” зорилтын хүрээнд ахлагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор холбоо, дохиолол, телехяналтын өрөөг шинээр ашиглалтад орууллаа.
Ингэснээр телехяналтын дэлгэцийг алсын зайнаас хянах, алба хаагчийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажиллах тав тухтай орчин нөхцөл бүрдэж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд