loader

НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТЫН ТАНХИМЫГ ТОХИЖУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоригдол, баривчлагдсан этгээд, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Сургалтын өрөө”, “Нийгмийн ажилтны өрөө”-г засварлан, тохижууллаа.

Энэхүү сургалтын танхимд 650 гаруй номтой “Цахим номын сан”-г бий болголоо. Ингэснээр хууль тогтоомжийн хэрэгжилт бүрэн хангагдахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эерэг уур амьсгал бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд