loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БОЛОН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШШГГ-Т АЖИЛЛАЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд зүүн бүсийн хорих анги, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр (2024.06.08) Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж, алба хаагчид, ахмад настнуудтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор уулзалтын үеэр хийсэн мэдээлэлдээ удирдлагын зүгээс алба хаагчдын цалин, хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраар батлуулж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх болсныг танилцуулсан юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон төр засгийн зүгээс байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын эрх зүйн орчинг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.
Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газарт 14 төрлийн 516 сая төгрөгийн өртөг бүхий техник, тусгай хэрэгсэл олгосон нь томоохон дэмжлэг болсныг дурдлаа.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж, “100 сая мод тарих хөтөлбөр” хэрэгжүүлэн 2022-2023 онд 1.5 саят, 2024 онд 565 мянган мод тарьж ургуулан, арчлан хамгаалж байгаа талаарх мэдээллийг өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-ийн хүрээнд байгууллагын зүгээс алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, хангамжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлж байгааг мөн танилцууллаа.
Энэ хүрээнд тус газрын Хүний тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч Б.Энхбатад иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардуулснаас гадна алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 6 ширхэг иж бүрэн суурин компьютер хүлээлгэн өглөө.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд маргааш Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, ахмад настнуудтай уулзана.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд