loader

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА САЛАА, ТАСАГ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-Тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг” шалгаруулах тэмцээн 2024 оны 06 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний “Шилдэг бүлэг шалгаруулах уралдаан”, “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2024”, “Марш-Тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын баг тамирчид амжилттай оролцлоо.
“Шилдэг бүлэг шалгаруулах уралдаан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүлэг гуравдугаар байрт мөн тус уралдааны “Шилдэг эмнэлгийн зааварлагч”-аар 405 дугаар хаалттай хорих анги (тусгай нэгж)-ийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч О.Сүрэнхоор, “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2024” тэмцээнд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрэгтэй баг гуравдугаар байр, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэлж, багийн нэгдсэн дүнгээр хоёрдугаар байрт тус тус шалгарлаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Дээрх тэмцээн, уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 900 орчим алба хаагч мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд