loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

/эхний хагас жилийн байдлаар/ 

2024.06.06.                                                                                       Улаанбаатар хот.

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын шуурхай хуралдаан 7 хоног бүрийн 1 дэх өдөр зохион байгуулагдаж, байгууллагын үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон ажиллаж байна.

 

            Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон бусад хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар нэгтгэн, дүн шинжилгээ хийж, гүйцэтгэлийг сайжруулах арга хэмжээ авч ажиллалаа.

 

            Харьяа хорих анги, салбар нэгжүүд цахим хаягт байгууллагын онцлог үйл ажиллагааг харуулсан мэдээ мэдээлэл, шаардлагатай орон тооны зарыг байршуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ДХИС-ийн Ахлагчийн мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтын зарыг дамжуулах болон харьяа дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэнтэй хамтран ажилд орох иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Спортын 6 төрөлт тэмцээн”-ийг зохион байгуулсан.

 

            Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас оролцсон 65 эмэгтэй ахлагчийг оролцуулж, зарим эмэгтэй ахлагчид шагнал гардуулсан.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Эмэгтэйчүүдийн зөвлөл нь эмэгтэй ахлагч нарт зориулсан MENTORSHIPхөтөлбөрийг “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ-тай хамтран 1 сарын хугацаанд зохион байгуулж, амжилттай хамрагдсан 1 эмэгтэй алба хаагчийгБНХАУ-ын “I studyglobal education group”-ээс Нянжин хотод зохион байгуулагдсан “Боловсролын олон улсын чуулга уулзалт”-д оролцуулсан.

            Мөн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулсан.

 

Хэвлэл мэдээллийн чиглэлээр:

 

            Тайлант хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын www.cd.gov.mn албан ёсны цахим хуудаст 85, фэйсбүүк хуудаст 165 мэдээ мэдээллийг тус тус боловсруулан байршуулсан.

 

           Байгууллагын үйл ажиллагааны талаар бэлтгэн боловсруулж буй мэдээ, мэдээллийн төрөл, арга хэлбэр, агуулга, хүртээмжийг сайжруулах хүрээнд “Албаны төлөө” нэвтрүүлэг 3, “Миний хобби” нэвтрүүлэг 4, “Миний ухаарал” видео контент 4, шторк 2, рийл 2, постер 34, подкаст 4 дугаарыг тус тус бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд МҮОНРТ, TV5, TV8, C1, NTV, SBN, TM, ETV, Өлзий, Малчин, TV25, TV9 телевизэд нэвтрүүлэг 10, мэдээ 13, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өглөөний сонин”-д мэдээ мэдээлэл 7, Zaluucom.mn, check.mn, tseg.mn, chig.mn, tsahimtv.mn, urug.mn, unuudur.mn, tac.mn, tsahiur.mn, onlinetv.mn, zarig.mn, gogo.mn, montsame.mn, isee.mn, eagle.mn, erennews.mn,medee.mn, unen.mn, arslan.mn, eguur.mn, niitlel.mn, snews.mn, news.mn, ubn.mn, 24tsag.mn, post.mn, ikon.mn, zindaa.mn, dardas.mn, see.mn, tur.mn, zms.mn, paparazzi.mn, livetv.mn сайтад нийт 101 мэдээ, мэдээлэл тус тус нийтлүүлсэн.

 

Хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх

 ажлын хүрээнд:

 

            Алба хаагчдад 2023-2024 онд зохион байгуулах төрөл мэргэжлийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийгШШГЕГ-ын даргын 2023.10.12-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлах хуваарийн дагуу сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

 

            Шинээр томилогдсоншийдвэр гүйцэтгэгчдэд мэргэжлийн дадлага олгох, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарын мэргэшүүлэх, холбоо, мэдээллийн технологийн инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хотын бүсийн хорих анги, салбар нэгжийн “Харуул хамгаалалтын ажилтан”-ы мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, “Хорих байгууллагын алба хаагчийн сэтгэл зүй” сэдэвт бүсчилсэн, Нийгмийн ажилтан-ы мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, “Сувилагч, тусгай мэргэжилтэн”-ий сургалтад нийт 322 алба хаагч тус тус хамрагдсан.

 

            Тайлант хугацаанд Сэтгэл зүй, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр 789, Гадаад хэлний мэдлэг олгох чиглэлээр 713, Монгол бичгийн мэдлэг олгох чиглэлээр 921, Шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах чиглэлээр 1508, Зангиа академийн сургалтад 1526, Хүний эрхийн чиглэлээр 179, Бусад чиглэлээр 1152, Нийт 6788 цагийн сургалт зохион байгуулсан.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор ДХИС-ийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтад 79 иргэн, “Офицер” бэлтгэх дамжаанд 20 алба хаагчийг хамруулж төгсгөсөн.

            Одоогоор тус төвийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтад 76  иргэн, “Офицер” бэлтгэх дамжаанд 15, “Cургагч ахлагч”-ийн сургалтад 21 алба хаагч тус тус хамрагдаж байна.

 

         “Зангиа академи”-ийн англи хэлний сургалтыг нийт алба хаагчдаар судлуулж, суурьгүй анхан шат 48, суурьтай анхан шат 30, анхан дунд шат 10, дунд шат 12, нийт 100 алба хаагч тус тус сертификат авсан.  Мөн суурьгүй анхан шат 134, суурьтай анхан шат 97, анхан дунд шат 67, дунд шат 39, нийт 337 алба хаагч сургалтад хамрагдаж байна.

 

            Хорих ял эдлүүлэх албаны  5 алба хаагчийг “English one” сургалтын төвтэй гэрээ байгуулан 1 сарын сургалтад сургаж байна. 

 

Хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр:

 

            Тайлант хугацаанд давхардсан тоогоор 59 хорих анги, байгууллагын үйл ажиллагааг шалган зааварчилж нийт 20 үүрэг, чиглэл, зөвлөмжийг хүргүүлж, хяналт тавин ажиллалаа.   

 

            Хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт 28 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, давхардсан тоогоор 9,397 хоригдлыг сургалтад хамруулсан.

 

            Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 1890 хоригдолд сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулж, 112 иргэнийг ажлын байранд зуучлан нийгэмд бие даан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

 

           Хорих анги, байгууллагын хэмжээнд нийт 127 хоригдлыг суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулсан бол бичиг үсэг үл мэдэгч 105 хоригдлыг уншиж, бичиж сургасан.

           

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь барилгын засал чимэглэлчин, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, мужаан, сантехникч бетон армотурчин мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгох сургалтыг 585 суралцагч, “Чадамжийн гэрчилгээ” олгуулах сургалтад 208 суралцагч тус тус суралцаж байгаа ба хагас жилийн байдлаар 48 хоригдол мэргэжлийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан.

 

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр:

 

            Аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс харъяаллын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, эрх хасах ялын хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж, үүрэг чиглэл өгч ажилласан.

 

     Албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст нэгдсэн 3, тусгайлсан 22 үүрэг, чиглэл хүргүүлж, биелэлтийг тооцон ажилласан.

 

     "Зан үйлд нөлөөлөх сургалт явуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, сургалтыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол халамж” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан.

 

      Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай уулзалт зохион байгуулж, 2024 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хамтран батлаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр:

 

            2024 оны эхний хагас жилийн байдлаар биелүүлбэл зохих 41478  гүйцэтгэх баримт бичгийн 3.3 их наяд төгрөгийг биелүүлэхээс 16394 гүйцэтгэх  баримт бичгийн 756.1 тэрбум төгрөгийг биелүүлж, 25084 гүйцэтгэх баримт бичгийн 2.6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 39.5 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 22.8 хувьтай байна.

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх,  улсын дундаж үзүүлэлтээс бууруулахгүй байх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 4 удаагийн үүрэг, чиглэл хүргүүлсэн.

 

            Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбогдуулан хуулийн төсөл боловсруулах “Ажлын хэсэг”-ийг шинэчлэн байгуулсан.

            Тус “Ажлын хэсэг” 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтийн орчинд тулгамдаж буй асуудал болон үзэл баримтлалын төслийн талаар хэлэлцсэн.

 

            Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах, төлбөр авагч иргэн, хуулийн этгээд болон тэжээн тэтгүүлэгч хүүхдийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, зорилгоор “Нээлттэй мэдээлэл-Хариуцлагатай алба хаагч” аян зохион байгуулсан.

            Аяны хугацаанд шүүхээс 381.1 тэрбум төгрөгийн 9796 төлбөрийн гүйцэтгэх баримт бичиг нэмэгдэж, 498.1 тэрбумын 7709 гүйцэтгэх хуудсыг бодитой биелүүлж, гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 14.9 хувиар, мөнгөн дүн 14.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй ажилласан.Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах 1.9 тэрбум төгрөгийн 538 гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс шинээр хүлээн авч, 3.4 тэрбум төгрөгийн 298 гүйцэтгэх хуудсыг бодитой биелүүлсэн бөгөөд гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 2.0 хувиар, мөнгөн дүн 9.2 хувиар тус тус өссөн.

 

Бусад ажлын хүрээнд:

 

             Тус байгууллагын санхүүгийн 2023 оны аудитлагдсан нэгдсэн тайланг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/733 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

 

            ШШГЕГ-ын харьяа нийт 64 салбар нэгжийн Шилэн дансны цахим хуудсанд байршуулсан мэдээлэлд хяналт тавьжажиллаж байна.

           

            2024 оны Хаврын мод тарилтаар Шилмүүст болон навчит мод болон улиас, бургасны харандаа үрсэлгээгээр 15 гаруй нэр төрлийн 565.940 ширхэг мод тариалаад байна.

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж “100 сая мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “1 алба хаагч 1 мод” тарих аяныг өрнүүлж, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ШШГЕГ болон харьяа алба, хотын бүсийн анги, байгууллагуудын алба хаагчид Таширын аманд 2500 ширхэг мод тарьсан.

            Мөн Богдхан уулын Чулуутын аманд 120 ширхэг хуш модны суулгац тарьж, “Ахлагчийн төгөл” байгууллаа.

 

 

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

 ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд