loader

"ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2024" БУУХИА ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтний цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2024" буухиа тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах 5 байгууллагын баг тамирчид өрсөлдөж буй энэхүү тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжээс ахмад Д.Мөнхбаатар даргатай эрэгтэй, эмэгтэй бүлгийн нийт 14 алба хаагч оролцож байна.
Тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд буудлага, саадын зурвас, татан гаргалт, эмч сувилагчийн багийн ур чадвар, сувилагч, эмнэлгийн зааварлагчийн багийн ур чадвар, эмчийн ур чадвар, сувилагчийн ур чадвар, жолоочийн ур чадварын төрлөөр явагдаж, нэгдсэн дүнгээр шилдгүүдийг тодруулах юм.
Тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн төв эмнэлгийн баг тамирчид оролцож байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд