loader

“БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭНД 120 АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга, уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Байгаль орчноо хамгаалъя” Богдхан уулын хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Тус ажилд 1000 гаруй алба хаагч хамтран оролцсоноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж, харьяа анги, байгууллага, салбар, нэгжийн 120 гаруй алба хаагч оролцон, Богдхан уулын дархан цаазат газрын “Хүүшийн ам” орчмыг цэвэрлэлээ.
Уг арга хэмжээг Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний манлайлал, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах сэтгэлийг төлөвшүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгооор Шүүх шинжилгээний ерөнхий газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулсан юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд