loader

“СОНСОГЧИЙН АЛДАР” ГАРДАН ТУЛААНЫ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын баг тамирчид амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр “Дэд байр”-т шалгарлаа.
Тус тэмцээний эрэгтэй 80 кг-ийн жинд нэгдүгээр байрт Тусгай ажиллагааны газрын алба хаагч, дэслэгч Б.Агарзандан, 60 кг-ийн жинд хоёрдугаар байрт ахлагч Ц.Түвшинзаяа, 75 кг-ийн жинд гуравдугаар байрт дэд ахлагч Д.Жавхлан тус тус шалгарлаа.
Мөн эмэгтэй 50 кг-ийн жинд нэгдүгээр байрт “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б. Жанаргуль, 55 кг-ийн жинд нэгдүгээр байрт Тусгай ажиллагааны газрын алба хаагч, дэслэгч Б.Мөнгөнсаран, 60 кг-ийн жинд нэгдүгээр байрт 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч М.Цэндоо, 65 кг-ийн жинд нэгдүгээр байрт Тусгай ажиллагааны газрын алба хаагч, дэслэгч Л.Ангараг, 70 кг-ийн жинд нэгдүгээр байрт Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогооч, дэд ахлагч А.Зууннаст шалгарснаар багийн нийлбэр дүнгээр “Дэд байр” эзэллээ.
Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус тэмцээд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 26 багийн 208 тамирчин эрэгтэй 16, эмэгтэй 10 жинд өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд