loader

ШШГБ-ААС БҮГД НАЙРАМДАХ ӨМНӨД СУДАН УЛСАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ЭНХИЙГ САХИУЛАГЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Хорих ял эдлүүлэх албаны Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй дэслэгч Н.Ган-Эрдэнэ, ахлах ахлагч Э.Оюунбаяр, ахлагч Ж.Амартүвшин нартай цахим уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт болон байгаа газар орны нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцсоны зэрэгцээ “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон зарласан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас анх 2009 онд 3 алба хаагч Сьерра-Леон улсад явагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын UNMIL ажиллагаанд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 168 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд