loader

ДЭЛХИЙН АВАРГА Б.БААСАНХҮҮ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -48 кг жингийн алтан медалийн эзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Баасанхүү өнөөдөр /2024.05.23/ эх орондоо ирлээ.

Дэлхийн аварга Б.Баасанхүүг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, Хууль тогтоомж, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу болон “Сүлд” биеийн тамир, спортын хорооны төлөөлөл угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
Мөн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын уран бүтээлчид хүндэтгэлийн ая эгшиглүүлэв.
Б.Баасанхүү 2024 онд Улсын аварга, Азийн аварга, Душанбегийн “Их дуулга”, Дэлхийн аварга гэсэн дөрвөн том тэмцээнд дараалан түрүүлж, "Парис-2024" олимпод зодоглох эрхээ аваад байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд