loader

НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн нийгмийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх сургалт өнөөдөр (2024.05.06) эхэллээ.
Сургалтад 41 анги, байгууллага, салбар, нэгжийн 74 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхим, Дотоод Хэргийн Их Сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын 4 дүгээр клиник, Нийгмийн хамгааллын тусгай төвийн эрдэмтэн, багш нар нийгмийн ажил, сэтгэл зүйн чиглэлээр хичээл зааж байна.

Сургалт 2024 оны 05 дугаар сарын 07-нд өндөрлөнө.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд