loader

ӨСВӨР НАСНЫ ХҮМҮҮЖИГЧДИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ДАДАЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага өсвөр насны хүмүүжигчдэд хөдөлмөрийн дадал олгох, амьдрах ухаанд сургах зорилгоор эсгий урлалын сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар өсвөр насны хүмүүжигчид гар аргаар хонины ноос боловсруулан, эсгий тавчик, олбог ширэх зэрэг аргачлалаар хүний биед ээлтэй, эко бүтээгдэхүүн хийхэд суралцаж байна.
Цаашид тус байгууллагаас сургалтыг өргөжүүлэн даалин оёх, ширдэг ширэх, шигтгээн наамал хийх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд