loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “СПОРТЫН ЗУРГААН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний дунд нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх замаар эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй 2024 оны аварга шалгаруулах “Спортын зургаан төрөлт тэмцээн” өнөөдөр (2024.03.25) эхэллээ.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллага, салбар, нэгжийн тамирчид 7 бүсэд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дартс, туухай өргөлтийн төрлөөр өрсөлдөж байна.
Хотын бүсийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа оролцлоо.
Төвийн бүсийн тэмцээнийг Улаанбаатар хотод, баруун бүсийн тэмцээнийг Завхан аймагт, зүүн бүсийн тэмцээнийг Дорнод аймагт, хангайн бүсийн тэмцээнийг Орхон аймагт, говийн бүсийн тэмцээнийг Өмнөговь аймагт, хойд бүсийн тэмцээнийг Сэлэнгэ аймагт тус тус зохион байгуулж байна.
Бүсээс шалгарсан баг, тамирчид шигшээ тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулах юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд