loader

“АХЛАГЧ ТАНД БАЯРЛАЛАА” УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙН БҮСИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан алба хаагчдын урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Ахлагч Танд баярлалаа” урлагийн үзлэгийн бүсийн шалгаруулалт өнөөдөр /2024.03.23/ эхэллээ.
Тус урлагийн үзлэг хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжүүдийг 7 бүсэд хуваан гоцлол дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, уран уншлагын төрлөөр шилдгүүдийг тодруулна.
Улаанбаатар хотыг А болон Б бүсэд хуваасан бөгөөд өнөөдөр Банкны төлбөр барагдуулах газраас Б бүсийн шалгаруулалтыг зохион байгууллаа. Харин А бүсийн шалгаруулалтыг маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 24-нд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги хариуцан зохион байгуулах юм.
Орон нутгийн баруун бүсийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зүүн бүсийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хангайн бүсийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 437 дугаар нээлттэй хорих анги, Говийн бүсийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хойд бүсийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус хариуцан 2024 оны 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Бүсээс шилдгээр шалгарсан алба хаагчид 2024 оны 04 дүгээр сарын 02-нд болох хоёрдугаар буюу эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдөх юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд