loader

“БИДНИЙ НӨХӨРЛӨЛ-2024” ТЭМЦЭЭНИЙ БУУДЛАГЫН ТӨРӨЛД ДЭД ХУРАНДАА Б.ТЭМҮҮЛЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бидний нөхөрлөл” нөхөрсөг тэмцээнийг Дотоодын цэргийн байгууллагаас энэ жил хариуцан зохион байгууллаа.
Тус тэмцээний автомат бууны төрөлд хувийн дүнгээр гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын дэд бөгөөд ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн шалгарч, хүрэл медаль хүртлээ.
Мөн буудлагын тэмцээний багийн нийлбэр дүнгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомж, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу ахлагчтай удирдлагын баг гуравдугаар байр эзэллээ.
Тэмцээн “Буудлага”, “Биллиард”, “Волейбол” гэсэн төрлүүдээр явагдаж, шилдэг баг, тамирчдыг тодрууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд