loader

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ТУСГАГДСАН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон бодлогын баримт бичгүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг 2023 оны хагас жилийн байдлаар товч мэдээлэхэд,
1.Орон нутаг дахь цагдан хорих байрыг үе шаттайгаар шинэчлэх, олон улсын стандартад нийцсэн цагдан хорих, баривчлах байрыг шинээр барьж ашиглалтад оруулна:
Төв аймаг дахь ШШГГ-ын Нэг цэгийн үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрны барилгын зоорь болон 1, 2, 3 дүгээр давхарын карказ угсралт, хэв хашмал, арматурчлал, бетон, өрлөг, шилэн фасадны ажил бүрэн хийгдсэн бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 82 хувьтай байна.
Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн цагдан хорих байрны барилгын дотор шаврын ажил, гадна пасадны ажлыг бүрэн дууссан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 96 хувьтай байна.
Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги, Өмнөговь аймаг дахь ШШГГ-т баривчлах шийтгэл эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх байрыг засварлаж дууссан. Өнөөдрийн байдлаар орон тоо болон баривчлах шийтгэл эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулагдах зардлын төсөв шийдэгдээгүй байна.
2. “Хорих ял эдлүүлэх орчин, нөхцөлийг хүний эрхийг хангасан түвшинд хүргэх замаар “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-ын цогцолбор барилга, байгууламжийг ашиглалтад оруулах” арга хэмжээний хүрээнд:
Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагын цогцолборын барилгын зураг төслийг “Эйди энтершнил” ХХК-иар гүйцэтгүүлэн, “Топ гео” ХХК-иар хөрсний шинжилгээг хийлгэж, Барилга хөгжлийн төв болон холбогдох байгууллагуудаар зураг төсвийн ажлыг эцэслэн батлуулсан бөгөөд Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын сургуулийн барилгыг барихад шаардлагатай 6.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан.
3. Салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд:
Аймаг, нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт таван жил тасралтгүй ажилласан алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 349 алба хаагчдад 6.8 тэрбум төгрөгийг олгоод байна.
Аймаг, сумын Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, дэд даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээг авах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цолны цалинг олгох асуудлыг шийдвэрлэж, 215 алба хаагчдад 407.6 сая төгрөгийг олгоод байна.
4. “Ял шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын бодлогыг хангах” арга хэмжээний хүрээнд:
Хоригдлыг суллагдахад бэлтгэх зорилгоор 413, 419, 425, 429, 435, 439, 441 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиуд нөөц боломж, төрийн бус байгууллагын санхүүжилтээр “Суллагдахад бэлтгэх байр”, 415, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд “Суллагдахад бэлтгэх өрөө”-г тус тус тохижуулан, ашиглалтад оруулж, хууль эрх зүйн мэдлэг олгохоос гадна нийгэмд хэрэглэгдэж буй техник технологийг /АТМ, ТҮЦ, ухаалаг утас, автобусны картыг хэрхэн ашиглах, “Нэг цонхны үйлчилгээ”-ний талаар/ танилцуулан, гарын авлага, товхимлоор хангаж ажилласан.
5.“Үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар хоригдлын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг сайжруулах” арга хэмжээний хүрээнд:
Хорих ангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах замаар хоригдлын ажлын байрыг нэмэгдүүлж, гэм хорын барагдуулах ажлын хүрээнд:
-407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги оёдлын үйлдвэрийн байрыг өргөтгөж, гутал үйлдвэрлэх хэсгийг нэмэлтээр засаж, тохижуулан, 11 ширхэг техник тоног төхөөрөмжийг худалдан авч, үйлдвэрлэл явуулж байна.
- 441 дүгээр нээлттэй хорих анги төмрийн цехээ өргөжүүлэн, өргөст тор сүлжих төхөөрөмж, нүхтэй тор сүлжих төхөөрөмжийг суурилуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги орон нутгийн 60.0 сая төгрөгийн санхүүжилтээр 20 ширхэг оёдлын машин худалдан авч, үйлдвэрээ өргөтгөсөн.
- 433 дугаар хаалттай хорих анги гурилын үйлдвэр байгуулж, 31.7 тн гурил үйлдвэрлэж, хорих анги, байгууллагад хуваарилж, дотооддоо гурилын хэрэгцээг хангаж байна.
6. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын технологийн дэвшлийг инновацад суурилан хөгжүүлэх” арга хэмжээний хүрээнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хүний нөөцийн програм, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм, хорихоос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм зэрэг 16 нэр төрлийн програм хангамжийг хөгжүүлэн ашиглаж байна.
Байгууллагын дотоод үйл ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр төрийн байгууллагуудын лавлагааны 21 төрлийн сервис мэдээллийг Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан баталгаажуулалтыг тоон гарын үсгийн тусламжтайгаар ашиглах боломжийг бүрдүүлсэн.
Мөн иргэд олон нийт төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/ болон Төрийн мэдээллийн нэгдсэн платформ www.emongolia.mn цахим хуудаснаас иргэний тоон гарын үсгээр баталгаажуулалт хийн Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй тухай тодорхойлолт, суллагдсан иргэний лавлагаа, мэдээллийг авах боломжтой болсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ухаалаг IC картыг нэвтрүүлж албаны цахим үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлж үйл ажиллагааг цахимжуулах зорилгоор хорих анги, байгууллагуудын алба хаагчдын албаны үнэмлэхийг цахим картын системд нэвтрүүлсэн.
7.Албадан эмчлэх эмнэлгийг бүсчилэн хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд:
Албадан эмчлэх эмнэлгийг бүсчилэн хөгжүүлэх ажлын хүрээнд хотын бүсэд Тахир соёотод 150 орны багтаамж, хүчин чадал бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн барилга барих 150 га газрыг шийдвэрлүүлэн, Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн барилгын зургийн ажлыг “Некстстеп Инженеринг” ХХК гүйцэтгэж байна.
Баруун бүсэд 100 ор бүхий согтуурах мансуурах донтой хүнийг албадан эмчлэх төв байгуулах ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 6.4 га газрыг шийдвэрлүүлэн, эмнэлгийн барилгын зураг төслийн даалгавар, цалин, бүтэц орон тооны төсвийн төслийг боловсруулан ХЗДХЯ болон бусад холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Зүүн бүсийн албадан эмчлэх эмнэлгийг байгуулан, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, 17 алба хаагчийг томилж, албадан эмчилгээний төвийн үйл ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 /эр 12, эм 3/ эмчлүүлэгчийн хүлээн авч, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

---о0о--

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд