loader

АЛБА ХААГЧИД БНСУ-ЫН ЭЛЬ ЭМНЭЛГЭЭС ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эль” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Энэ хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 12-27-ны өдрүүдэд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч эмч, хошууч Б.Уянга, 429 дүгээр төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн их эмч, ахмад Б.Эрдэнэцэцэг, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч О.Дөлгөөн нар сургалтад хамрагдан туршлага судлаад ирлээ.
Сургалтын явцад “Эль” эмнэлгийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, дэвшилтэд технологи, эмчилгээний арга барил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын цаг ашиглалт, багийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаатай танилцсан байна.
Мөн яаралтай түргэн тусламжийн төв, нөхөн сэргээх тасагт практик сургалтад хамрагдаж, сертификат гардан авлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд