loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТ

 
   2023.06.23                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар хот 

Д/д

Зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Биелэлт

1.

Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санаачилга өрнүүлэх

 

1.1Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэх;

         2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ШШГЕГ-ын 2023 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, батлуулсан. ШШГЕГ-ын алба, газар хэлтэс, хорих анги, салбар нэгжид 2023.04.05-ны өдрийн 01/719, 07/715 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

1.2. Алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс салбар нэгжийн  Авлигын эсрэг үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн, дүнг тооцох, албан хаагчдадаа танилцуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

       2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг нийт ЭБАТ-дад ШШГЕГ-ын 2023 оны “Авлигын эсрэг төлөвлөгөө”-г танилцуулан, хариуцсан хэрэгжүүлэх ажлыг чанартай зохион байгуулж ажиллан, дүнг тогтоосон хугацаанд ирүүлэхийг үүрэг болгосон.

1.3 “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын болон салбар ёс зүйн хорооны үйл ажиллагааг сайжруулах, албан хаагчийн  ёс зүйг дээшлүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулах;

        2023 оны 4 дүгээр сард ШШГЕГ-ын алба, газар хэлтэс, хорих анги, аймаг нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс салбар нэгжийн хэмжээнд нэгдсэн “Сахилга ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан.

1.4 Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан иргэн, албан хаагчийг албан тушаалд томилох;

       Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан иргэн, албан хаагчийг албан тушаалд томилж байна.

1.5 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан ХАСУМ-ийг Авлигатай тэмцэх газарт хянуулан дүгнэлтийг үндэслэн албан тушаалд томилох;

         2023 оны эхний хагас жилийн байдлаар 80 алба хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулж, дүгнэлт гаргуулан, 78 алба хаагчийг албан тушаалд томилж, тодорхой шалтгааны улмаас албан тушаалд томилогдоогүй 2 алба хаагч байна.

1.6 ШШГБ-ын хэмжээнд албан хаагчдын албаны ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр “Дүрэмт хувцас бидний бахархал-Дүрмээр өмсөх бидний үүрэг” аян арга хэмжээг зохион байгуулах;

          Хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас 2023.02.01-2023.04.01-ний өдрүүдэд “Дүрэмт хувцас бидний бахархал-Дүрмээр өмсөх бидний үүрэг” аян зохион байгуулж, аяны хүрээнд постер, контентыг бэлтгэн анги, байгууллагуудад хүргүүлж, цахим хуудсаар түгээж ажилласан.

1.7 Албан хаагчдын шагнаж урамшуулах, хариуцлага тооцох ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулах;

          Албан хаагчдын шагнаж урамшуулах, хариуцлага тооцох ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

2

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим хуудсын хэрэгжилтийг хангах

2.1  Алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжид ажиллах эрх бүхий албан тушаалтныг /ЭБАТ-ууд/ шинэчлэн томилж, үүрэг чиглэлээр тогтмол хангаж ажиллах;

          ШШГЕГ-ын даргын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/12 дугаар тушаалаар ШШГЕГ-ын алба, аймаг, нийслэл дэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжид эрх бүхий албан тушаалтныг шинэчлэн томилж, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цахим мэргэшүүлэх цахим сургалтыг зохион байгуулсан.

Мөн 2023 оны 5 дугаар сард АТГ-аас зохион байгуулсан цахим сургалтад 2023 онд шинээр томилогдсон 18 ЭБАТ-ыг цахим сургалтад хамруулсан

ЭБАТ-ын нэгдсэн цахим группт үүсгэн, бичгээр болон цахимаар тогтмол үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна.

2.2 Албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан авах, цахим  бүрдүүлэлтийг хангаж ажиллах;

         2023 оны эхний 5 дугаар сард мэдүүлэг гаргавал зохих нийт албан хаагчдаас мэдүүлгийг цахимд бүртгэн ажилласан.

 

3

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

3.1 АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг тухайн анги, байгууллагын албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээ (фэйсбүүк), мөн лед дэлгэц, сурталчилгааны самбарт байршуулах зэрэг бүхий л боломжтой хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэсэн байх;

        ШШГЕГ-ын төв байр болон аймаг нийслэл дэх анги, байгууллагууд нь контентийг сурталчилах дэлгэцийг иргэдийн үйлчлэх хэсэгт байршуулан жигдэрсэн бөгөөд 2023 оны эхний хагас жилд ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Шийдвэр гүйцэтгэх алба хамтран “Шудрага ёс, хөгжил дэвшилд” авлигын эсрэг суртчилгааны самбар, 55 инч дэлгэцийг шинээр байршуулж АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг байршуулан олон нийтэд ил тод түгээн ажиллаж байна.

Мөн анги, байгууллагууд нь цахим хаягт АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг тухай бүр нь байршуулан ажиллаж байна.

3.2 ШШГЕГ-ын алба, газраас байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүртээмжтэй танилцуулах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нөлөөллийн арга хэмжээг нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, салбарын онцлогт зохион байгуулах;

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/15 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх зорилгоор “Нээлтэй хаалганы өдөрлөг”-ийг 1 дүгээр сарын 18-ны өдөр ШШГЕГ болон аймаг нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс хорих анги, салбар 58 нэгжийн хүрээнд зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэд, аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагааг тус тус үнэ төлбөргүй олгож амжилттай зохион байгуулсан.

1.    Хорих ял эдлүүлэх албанаас төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аянд нэгнэгдэж иргэд, аж ахуй нэгж байгууллагад төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллалаа.

2.    Шийдвэр гүйцэтгэх албанаас байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах, төлбөр авагч иргэн, хуулийн этгээд болон тэжээн тэтгүүлэгч хүүхдийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, хүүхдийн тэтгэлгийн төлбөр төлөлтийг эрчимжүүлэх зорилгоор тус албанаас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зарласан “Хуулиа дээдэлж, Үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй” аяны хүрээнд дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:

-Үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр:

- 20 нэгж 31 төрлийн видео;

- 32 нэгж 49 төрлийн постер;

- 13 нэгж 18 төрлийн пост, уриалга;

- 2 нэгж подкаст бэлтгэж, цахим орчинд түгээсэн,

- 6 нэгж 12 телевизийн нэвтрүүлэг;

- 4 нэгж радиогийн нэвтрүүлэгт оролцсон,

- 3 нэгж гар зургийн уралдаан ,

-5 нэгж хамтарсан сургалт, хэлэлцүүлэг, нийт 124 ажил, арга хэмжээг тус тус зохион байгуулсан.

-Мөн үүрэн телефоны оператор “Скайтел” ХХК-ний 240.000 хэрэглэгч, “Жи Мобайл” ХХК-ний 20.251 хэрэглэгч рүү “Их хотын иргэн таны “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлсэн үйлдэл” бусдын эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэнэ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. ШШГЕГ-ын ШГА” гэсэн уриалгыг хүргүүлсэн.

-Зохион байгуулсан арга хэмжээний талаар байгууллагын цахим хуудсуудад байршуулж, олон нийтэд түгээсэн мэдээллийг 237.542 хүн хандалт хийж үзсэн, 9019 хүн таалагдсан дарсан, 1606 хүн сэтгэгдэл үлдээсэн, 7735 хүн хуваалцсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын 2022 оны А/24 дүгээр “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газартай хамтран нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгаж, цас мөс цэвэрлэх аяныг улсын хэмжээнд өрнүүллээ.

Аяны үр нөлөө, цар хүрээг өргөжүүлэх зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “Халтиргаагүй орчин, Хариуцлагатай байгууллага” уриалгыг гарган тодорхой ажлуудыг зохион байгуулахөөр төлөвлөн 13 сайтад байршуулж нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудыг уриалсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нийслэл, орон нутгийн 226 аж ахуй, нэгж байгууллагууд нэгдэн идэвх санаачлагатай оролцсон байна.

   Монголын Өмгөөлөгчдийн холбооноос 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Өмгөөлөгч танд туслая” өдөрлөгт тус албаны мэргэжилтнүүд оролцож 28 иргэнд мэдээлэл өгч ажилласан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурлын зааланд зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Уг мэдээллийг asu.mn, zindaa.mn, 24 tsag.mn, urug.mn, newswall.mn, ubn.mn, check.mn, zarig.mn, arslan.mn цахим хуудас, “Монголын үнэн” сонин болон C1 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олон нийтэд хүргэсэн болно.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт удирдлагын төвийн дарга, хариуцсан ахлах мэргэжилтэн нар 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр NTV телевизэд зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, хяналтын тоног төхөөрөмжийн талаар ярилцлага өгсөн.

Мөн зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, үр дүн, цахим гавын хэрэглээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хурандаа Э.Дүүрэнцэнгэлийн ярилцлагыг news.mn, gogo.mn, ubn.mn, arslan.mn, shuud.mn, tur.mn, erennews.mn, asu.mn, zuv.mn, paparazzi.mn, isee.mn, serune.mn, mass.mn, newswall.mn, tac.mn, murch.mn, newspress.mn, check.mn цахим хуудсаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус тус 18 удаа нийтлүүлсэн болно.

          Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн Сүхбаатар дүүргийн хяналтад нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байгаа ялтнуудад тус дүүргийн хяналтын прокурор, шийдвэр гүйцэтгэгчийн хамтаар биечилсэн шалгалтыг хийж шалгалтын үр дүн болон нийтэд тустай ажил хийлгэх ялын талаарх мэдээллийг видео хэлбэрээр бэлтгэж, Зөв.мн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сайтад нийтлүүлсэн бөгөөд хүүхдийн баярыг тохиолдуулан нийслэлийн “Хотоо угаая”-аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайг угаах аяныг эхлүүлсэн талаарх мэдээллийг мэдээллийн Зариг.мн сайтаар сурвалжлуулах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан.

Зорчих эрх хязгаарлах ялын үр нөлөө, нийгэмд үзүүлэх ач холбогдлын талаарх шторкыг ubn.mn сайтад 3 хоногийн хугацаатайгаар байршуулсан.

           Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хариуцсан ахлах мэргэжилтэн, Цахим хяналт, удирдлагын төвийн сервер хариуцсан инженер нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд, нийгэм эдийн засагт үзүүлж буй эерэг ач холбогдол болон цахим бугуйвчийн техникийн үзүүлэлтийн талаарх ярилцлагыг news.mn, itoim.mn цахим хуудаст байршуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2023 оны 1 дүгээр сарын 17-23-ны өдөр хүртэл хугацаанд “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аяныг зохион байгуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим фэйсбүүк хуудсанд байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор 6 төрлийн богино хэмжээний видео, 3 зурган постерийг тус тус байршуулсан.

Байгууллагын болон албаны нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор албан ёсны цахим хуудсанд 7 хоног бүр мэдээ бэлтгэн тогтмол байршуулан олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

3.3 “Авлигын эсрэг гэрэл асаая” зурагт уриалгыг гарган нийгмийн сүлжээнд сурталчилах арга хэмжээг зохион байгуулах;

         “Авлигын эсрэг гэрэл асаая” зурагт постерийг бэлтгэн анги, байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудаст байршуулан сурталчилан ажилласан. Нийт 55 анги, байгууллагын байршуулсан зурагт постерийн нотломжийг хавсаргав. /Хавсралт 9 хуудастай/

3.4 “Та авлигагүй бүсэд нэвтэрлээ” нөлөөллийн арга хэмжээг шинэчлэх, үйлчилгээ авч иргэд, олон нийт, хоригдогч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилах;

          ШШГЕГ болон харьяа нийт анги, байгууллагын иргэд олон нийт нэвтрэх хэсэг буюу угтах хэсэгт “Та авлигагүй бүсэд нэвтэрлээ” нөлөөллийн зураг хуудсыг байршуулж жигдэрсэн бөгөөд энэ хүрээнд анги, байгууллагын үйл ажиллагааны нээлттэй мэдээллийн самбар, шилэн дансны мэдээллийн самбар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбар, “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбарыг байршуулан иргэд, олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэн ажиллаж хэвшсэн.

3.5. Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчилах “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбарын үйл ажиллагааг идэвхижүүлэх;

          ШШГЕГ болон анги, байгууллагуудад нэгдсэн байдлаар “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбарыг шинэчлэн АТГ-аас ирүүлсэн тухай бүр байршуулан ажилласан.

3.6 Өөрсдийн үйл ажиллагааг авлигаас ангид байхад чиглэсэн ёс зүй, шударга байдлыг уриалсан агуулга бүхий сурталчилгааг хийж олон нийтэд хүргэсэн байх;

           Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Нэгдье” соён гэгээрүүлэх аянд нэгдэж, зурагт хуудсыг албаны цахим фэйсбүүк хуудас болон 1 давхрын үүдний угтах хэсгийн дэлгэцэд байршуулсан.

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх алба, Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял дэлүүлэх албанаас 2023 оны 3 дугаар улиралд сурталчилгааг бэлтгэхээр ажиллаж байна.

4

Авлигын эсрэг сургалт зохион байгуулах, албан хаагчдыг АТГ-аас зохион байгуулах сургалтад хамруулах

4.1 Шинээр томилогдсон албан хаагчдыг АТГ-аас зохион байгуулдаг авлигын эсрэг сургалтад хамруулсан байх;

           2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ШШГБ-ын хэмжээнд ажиллаж буй хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 887 албан хаагчийг цахим сургалтад хамруулсан.

            2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шинээр томилогдсон 18 ЭБАТ-ыг цахим сургалтад хамруулсан.

4.2 Албаны хариуцдаг болон шууд хамаардаг, хамтран ажилладаг тусгай зөвшөөрөл эзэмшигч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, үйлчилгээ авдаг хуулийн этгээд, хамтран ажилладаг бизнесийн байгууллага, иргэн, хяналт, оролцоо хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг сайжруулах, ёс зүйг дээшлүүлэх, үйл ажиллагааны хүнд суртлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үр дүнг мэдээллэх сурталчилах арга хэмжээг зохион байгуулах;

Монголын Хуульчдын Холбооноос 3 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэгт Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн 1 ахлах мэргэжилтэн, 2 мэргэжилтэн нар оролцсон.

НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газар болон бүсийн төвийн хохирогчийн судалгаа, гэмт хэргийн олон улсын ангиллаар мэргэшсэн зөвлөхүүд “Гэмт хэргийн хохирогчийн судалгаа болон гэмт хэргийн статистикийн ангилал”-ын талаар мэдлэг олгох Үндэсний статистикийн хороонд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулсан сургалтад Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн 1 мэргэжилтэн хамрагдсан.

Нийслэлийн Онцгой байдлын газартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтран гамшиг, ослын үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төвд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан сургалтад 1 ахлах мэргэжилтэн хамрагдсан.

             Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллага, Япон улсын Миэ мужийн Донтох эмгэгийн нөхөн сэргээх төвийн сургагч багш нарын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан “Мансууруулах бодисын хамааралтай иргэдэд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хэлбэр, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх сургалт”-д 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Содгэрэл хамрагдан батламж авсан.

5

Авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох

5.1 Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгах;

             Хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр 2023 онд нийт 24 төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Тус гэрээнд байгууллагын эрх үүрэг, хоригдох заалтыг тусгасан бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг сайжруулах, ёс зүйг дээшлүүлэх, үйл ажиллагааны хүнд суртлыг бууруулах чиглэлээр хууль, журмын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой тусгаж ажиллахаар төлөвлөж байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд ашиглагдах БНХАУ-д үйлдвэрлэгдсэн DDX-04 загварын 400 ширхэг гарын цахим бугуйвч, тэдгээрийн дагалдах хэрэгслийг худалдан авах, нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаал гарсан.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаалын хүрээнд Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд ашиглагдах 400 ширхэг DDX-04 загварын гарын цахим бугуйвч, тэдгээрийн дагалдах хэрэгслийг худалдан авахаар БНХАУ-ын Shenzhen Xexun Technology Co.,Ltd компанитай 52.518 ам долларын “Бараа нийлүүлэх” гэрээг 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан.

           Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/10 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаал батлагдсантай холбогдуулан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд ашиглагдаж байгаа цахим бугуйвчийн дагалдах хэрэгслийн нөөц бүрдүүлэх зорилгоор Бодь-Электроникс ХХК-тай 75,250,000 / далан таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн “Тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх” гэрээг баталгаажуулсан.

           Шийдвэр гүйцэтгэх алба нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, “М банк” ХХК, “Фиба” ХХК, “Ухаалаг шийдэл” ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийхдээ авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор авлигаас ангид байх, авлигатай холбоотой учрал гарсан тохиолдолд холбогдох байгууллагад мэдээллийг шалгуулахаар өгөх үүрэгтэй талаар тусгаж өгсөн.

             407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь ШШГЕГ-ын даргын А/131 дүгээр баталсан тушаалын дагуу хоригдлын хөдөлмөрийн норм үнэлгээг тогтоох журмын дагуу гэрээт 5 байгууллагатай 2023 онд гэрээ шинэчлэн байгуулж, гэрээнд авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байна.

5.2 “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх;

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд