loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 99 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.11.24/ боллоо.
Цол, шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Энхбат, 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Баттулга нарын 6 алба хаагч, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 435 дугаар хаалттай хорих ангийн Хүний тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч Ж.Намуунбайгаль, 421 дүгээр нээлттэй хорих ангийн ерөнхий жижүүр, дэслэгч Г.Эрдэнэ, 433 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Ганхөлөг нарын 79 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн, ахмад М.Гүнбилэгт, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эм зүйч, ахлах дэслэгч Б.Анхмаа, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нярав, ахлах ахлагч С.Анхзаяа нарын 69 алба хаагчийг шагнав.
“Дэд хурандаа” цолоор Хорих ял эдлүүлэх албаны хаалттай хорих анги хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Энхбат, "Хэрэмт цамхаг" УТҮГ-ын Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Т.Лхагва-Эрдэнэ нарын 6 алба хаагч, “Хошууч” цолоор 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ахлах төлөөлөгч, ахмад Н.Билгүүн, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Б.Пүрэвдорж нарын 10 алба хаагч, “Ахмад” цолоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Эрчимт эмчилгээний их эмч, ахлах дэслэгч С.Лхагвабаяр, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Ариунаа нарын 21 алба хаагч, “Ахлах дэслэгч” цолоор Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, дэслэгч Г.Бадамцэцэг, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн их эмч, дэслэгч С.Ганзориг, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ойн инженер, дэслэгч Н.Жавхлан нарын 21 алба хаагч, Офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор 409 дүгээр хаалттай хорих ангийн ээлжийн дарга, ахлагч Е.Жандос, 417 дугаар нээлттэй хорих ангийн Эдийн засагч, ахлагч Б.Базарваань нарын 60 алба хаагчид цэргийн ээлжит цол олголоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Мөнхболд, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ээлжийн дарга, хошууч Г.Энхболд нарын 5 алба хаагч, “Албаны төлөө I медаль”-иар 439 дүгээр хаалттай хорих ангийн холбооны мэдээллийн технологийн инженер, хошууч Б.Баттулга, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Туяацэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шуурхай албаны ажилтан, дэслэгч Т.Энхтамир нарын 17 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Хорих ял эдлүүлэх албаны мэргэн буудагч, ахмад Б.Пүрэвдорж, Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Б.Даваадорж, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн харуулын бага дарга, ахлах ахлагч Б.Ганхуяг нарын 24 алба хаагч, “Албаны төлөө II медаль”-иар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Г.Хүрэлтогоо, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Лочин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтсийн нярав, ахлах ахлагч Г.Цэндсүрэн нарын 27 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр Хорих ял эдлүүлэх албаны телехяналтын ахлах инженер, ахмад Ж.Ойдовжунай, 409 дүгээр хаалттай хорих ангийн "Газар ивээл" ТӨААТҮГ-ын технологич, ахмад Х.Доржпалам, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Б.Эрдэнэтуяа нарын 45 алба хаагч, “Албаны төлөө III медаль”-иар 409 дүгээр хаалттай хорих ангийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Дэжид, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Бат-Эрдэнэ, Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Сэлэнгэ нарын 53 алба хаагч тус тус шагнагдлаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэгтээ улам их амжилт гаргахыг хүслээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд