loader

АХМАД АЖИЛТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмадын хорооноос ахмад ажилтнуудын дунд биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, оюун санааг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор софт волейбол, шатар, ширээний теннис, дартс зэрэг спортын дөрвөн төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний хоёр дахь өдрийн үйл ажиллагаанд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар ангийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл ахлах ахлагч Ч.Нэргүй, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дэд дарга, хошууч Мөнхбадрах нар оролцлоо.
Тус тэмцээнд багийн дүнгээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Шатрын эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Н.Сэр-Од /НШШГГ/, хоёрдугаар байрт Ч.Ганболд /435 дугаар хаалттай хорих анги/, гуравдугаар байрт Б.Лхагва, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Цэгмид /409 дүгээр хаалттай хорих анги/, хоёрдугаар байрт Х.Байгальмаа /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар анги/, гуравдугаар байрт Д.Мөнгөнцэцэг /Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/, дартсын эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт В.Онон /Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги/, хоёрдугаар байрт М.Бат-Эрдэнэ /СМДӨАЭАХХГ/, гуравдугаар байрт Н.Лхагвасүрэн /401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг/, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт С.Энхсаруул /433 дугаар хаалттай хорих анги/, хоёрдугаар байрт О.Оюунсүрэн /417 дугаар нээлттэй хорих анги/, гуравдугаар байрт Ж.Дуламсүрэн /Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги/, теннисийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Т.Ганбат /421 дүгээр нээлттэй хорих анги/, хоёрдугаар байрт Ц.Мөнхтуул /405 дугаар хаалттай хорих анги/, гуравдугаар байрт Ц.Амаржаргал /429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг/, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Б.Даваажаргал /Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги/, хоёрдугаар байрт Д.Оюу /405 дугаар хаалттай хорих анги/, гуравдугаар байрт Б.Одгэрэл /427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/, Волейболлын /-55/ төрөлд нэгдүгээр байрт Н.Нэргүй ахлагчтай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, хоёрдугаар байрт Оюунбат ахлагчтай 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, гуравдугаар байрт Батчулуун ахлагчтай 435 дугаар хаалттай хорих анги, волейболлын /+55/ төрөлд нэгдүгээр байрт Ц.Лхагвачулуун ахлагчтай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, хоёрдугаар байрт Тулаабаатар ахлагчтай 409 дүгээр хаалттай хорих ангийн баг, гуравдугаар байрт Цогоо ахлагчтай Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн баг, “Шилдэг тоглогч”-оор -55 насны ангилалд С.Оюунбат, +55 наснаас дээш насны төрөлд Ц.Лхагвасүрэн нар шалгарлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд