loader

ХОРИГДЛЫН БАЙРНЫ НОМЫН САНГ БАЯЖУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Үндэсний номын баяр”-ыг тохиолдуулан Төв аймгийн Залуучуудын холбоотой хамтран “Номтой нөхөрлөе” өдөрлөгийг 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт тус аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон Залуучуудын холбооны удирдлагууд оролцож, 500 гаруй ном хандивласныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдлын Номын санд байршууллаа.
Энэ нь хоригдлуудыг бие даан суралцах боломжоор хангах, тэдэнд мэдлэг боловсрол олгох, нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд