loader

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ 35 ДАХЬ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 35 дахь дугаар хэвлэлтээс гарсан байна.
Тус дугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг нийтэлсэн байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг нийтэлжээ.

Сэтгүүлийг хавсаргасан файл харах хэсэгт дарж үзнэ үү.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд