loader

УЛСЫН ХЭМЖЭЭНД 420.5 ГА ТАЛБАЙН ШАРИЛЖ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/270 дугаар “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа хоригдлууд, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдээр нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг устгах ажлыг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
Энэ хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, харшлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн болон нийслэлийн 6 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын нийт 420.5 га талбайн шарилжийг цэвэрлэв.
Шарилж цэвэрлэх ажилд нийт 446 хоригдол, баривчлагдсан болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийг оролцууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд