loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТОВЧ ТАЙЛАН

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2022 онд дэвшүүлсэн зорилт, үндсэн  үйл ажиллагаагаа хангалттай түвшинд хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэсэн байна.

Алсын 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт 69.3 хувь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт 61.26 хувьтай үнэлэгдэж байгаа нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнд суурилсан явцын үнэлгээ юм.

Мөн хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх талаар  зохион байгуулалтын арга хэмжээ авч өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан боловч байгууллагын бүтээн байгуулалт, техник технологийн шийдэлтэй холбоотой, төсөв санхүү шаардсан ажлуудын  хөрөнгийн асуудалшийдвэрлэгдээгүй байгаа  нь үнэлгээнд шууд нөлөөлж байгааг анхаарах  нь зүйтэй байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, салбарын хөгжлийн үзүүлэлтүүд нь  Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд  хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2-т зааснаар“Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэгдэж байна.

Шүүхийн шийдвэр гйүцэтгэх байгууллагын 2022 оны үйл ажиллагааны үнэлгээний дүнг дор хүснэгтээр үзүүлэв:

Үзүүлэлт

Хувь

Жин

Оноо

Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ

1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт

 96

0.6

 54.4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

17.2

 

 

 

 

19.2

 

 

 

 

2. Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичиг

69.3

3. МУ-ыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

100

4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

 79

5. Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт

 100

6. Салбарын хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ

 100

Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ

1. ШШГЕГ-ын 2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний биелэлт тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт

 61.26

0.2

2. ШШГЕГ-ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт

 97

3. Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт

100

 

Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ

1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ

100

0.2

2. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ

98.9

3. Хэрэглэгчийн үнэлгээ

90.5

Ерөнхий үнэлгээ

1.0

90.9 хувь 4.5 оноо

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд