loader

“ШШГБ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХӨГЖЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ 2020-2024 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар салбарын хөгжлийг эрчимжүүлэх шаардлагад тулгуурлан “ШШГБ-ын хүний нөөцийн бодлогын хөгжлийг бэхжүүлэх 2020-2024 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан,ШШГЕГ-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус хөтөлбөрийг 2020-2024 онд 2 үе шаттайгаар 6 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн.

I үе шат: 2020-2021 онд хүний нөөцийн чиглэлээрх эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар байгууллагын чиг үүрэг, онцлогтой уялдуулан хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүний бүрдүүлэлт, төлөвлөлт, хуваарилалтыг сайжруулж, алба хаагчдыг хөгжүүлэн чадваржуулах оновчтой бүтэц, сургалтын менежментийг бий болгоно.

II үе шат: 2022-2024 онд байгууллагын хөгжлийн бодлогод тулгуурлан хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээрх бие даасан байдлыг бий болгож, хүний нөөцийн үйл ажиллагааг төгөлдөржүүлж, алба хаагчдын өөрийгөө мэргэшүүлэн хөгжүүлсэн байдал болон ажлын бүтээмжид тулгуурлан сонгон шалгаруулах, шатлан дэвших тогтолцоог нэвтрүүлэн хөгжүүлнэ.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцтэй холбоотой эрх зүйн орчинг нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох 1 дүгээр зорилтын хүрээнд:

- “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж, ШШГЕГ-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/96 дугаар тушаалаар батлан, хэрэгжилтийг ханган ажиллалаа.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, гарсан санал дүгнэлтийн дагуу хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар салбар нэгжээс санал авч, боловсронгуй болгохоор төлөвлөн ажиллаж байна.

  1. Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, дэвшүүлэн томилох, шилжих ажлын арга хэлбэрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг тооцох, хүний нөөцийн ил тод байдлыг хангах, эрсдэлийг үнэлэх тогтолцоог төгөлдөржүүлэх 2 дугаар зорилтын хүрээнд:

- Байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их дээд сургуулийг төгссөн болон ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжаа, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нөөцөд бүртгэлтэй иргэдээс сул орон тоонд судлан, албан тушаалын тодорхойлолтын болзол шаардлага хангасан иргэдийг томилсон.

            Түүнчлэн анги, байгууллагын хэмжээнд сул орон тооны зарыг өөрийн цахим хуудас, вэб сайт, мэдээллийн самбар, төв, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  сурталчлах ажлыг  хэрэгжүүлсэн.

            - ШШГЕГ-ын даргын тушаалаар ШШГБ-ын Жендэрийн салбар хороог байгуулан ажиллуулж байна. “ШШГБ-ын Хөдөлмөрийн дотоод журам”-д Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйл, ажлын байран дахь аливаа дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнээс ангид орчин бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гомдлыг шийдвэрлэх харилцааг тусгаж өгсөн.ШШГЕГ-ын даргын тушаалаар “ШШГБ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дүрэм”-ийг батлан анги, байгууллагад хүргүүлж, харьяа 51 анги, байгууллагад “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх 3 дугаар зорилтын хүрээнд:

- Алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн зардалд 30 сая төгрөг төгрөг зарцуулсан.

 - Анги нэгжээс ирүүлсэн биелэлтээс дүгнэхэд ШШГБ-ын түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан анги нэгжүүд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд харьяа  хорих анги, байгууллага, салбар нэгжүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс дурдвал:

   -417 дугаар нээлттэй хорих анги 5 алба хаагчид 0.7 га газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж,  зах зээлийн үнээс хямдаар зуслангийн байшин барьж өгөх ажлыг эхлүүлсэн,

    -419 дүгээр нээлттэй хорих анги “Нэг блок” аяныг өрнүүлж, 1 алба хаагчийг сонгон байшин барих ажлыг эхлүүлсэн,

   - 421 дүгээр нээлттэй хорих анги БЗД-ийн 20 дугаар хороонд байрлах Шар хоолойн аманд зуслангийн газар авах,

    -Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 20 айлын хашааны газрыг шийдвэрлэн газар өмчлөх гэрчилгээг гаргуулан алба хаагчдад хүлээлгэн өгсөн,

   -Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги 1 алба хаагчид амины орон сууц барьж өгөх,

    -Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг “Голомт банк”-ны 6 хувийн ипотекийн хөнгөлөлттэй зээлд 14 алба хаагчийг зуучлан шийдвэрлүүлсэн. Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах үүднээс гэр хороололд амьдардаг алба хаагчдын нэгдсэн судалгааг гарган 10 алба хаагчдад тус бүр 200,0 мянган төгрөг, нийт 2,0 сая төгрөгийн түлээ, нүүрсний тусламж тус тус олгосон,

   - Архангай аймаг дахь ШШГГ 1 алба хаагчийн хашаа, байшинг засварлах,

    -Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2 алба хаагчид буцалтгүй тусламж мөнгөн хэлбэрээр, 1 ахмад настанд гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газарт хашаа барьж өгөх шийдвэрлэсэн. Гэр хороололд амьдардаг 14 алба хаагчид хагас тонн хүртэл нүүрс, нийт алба хаагчдад 30кг хүртэлх хүнсний ногооны тусламж олгосон,

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс өөрсдийн нөөц бололцоог ашиглан алба хаагчид гар бие оролцон алба хаагчдын 8 айлын орон сууцанд 2 айлын барилгын өргөтгөл нэмж барин ашиглалтад оруулж, төвийн дулаанд бүрэн холбож, цэвэр бохирыг шийдвэрлэсэн,

  -СМДӨАЭАХХГ 6 алба хаагчийн гэр, хашаа, байшинг засварлах ажлыг тус тус хийж гүйцэтгэжээ.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын сургалт судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, алба хаагчийн мэргэжлийн манлайлал, ур чадвар, хандлагыг  хөгжүүлэх” 4 дүгээр зорилтын хүрээнд:

-ШШГЕГ-ын даргын 2020.10.09-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2020-2021 онд зохион байгуулах алба хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-ийг батлан, анги, байгууллагад хүргүүлэн, сар бүр тайлан мэдээг авч нэгтгэн дүгнэж, хэрэгжилтийг ханган ажилласан.

- Алба хаагчдын боловсролын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын болон дотоодын их, дээд сургууль, удирдлагын академид элсэн суралцуулах үндсэн чиг үүргийн  хүрээнд 2021 онд дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд:

- ДХИС-ийн  ШШГАС-ийн  “шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” бакалаврын 3 жилийн эчнээ хөтөлбөрт 15 алба хаагч;

- ОХУ-ын ДЯЯ-ны харьяа их дээд сургууль, удирдлагын академийн магистрантурт 2, бакалаврт 6 алба хаагчийг тус тус элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн.

- Байгууллагын захиалгаар ОХУ-ын ДЯЯ-ны харьяа Москва хотын их сургуулийн бакалаврт 4, магистрантурт 3, докторантурт 1, Омск хот дахь академийн бакалаврт 4,Воронеж хот дахь их сургуулийн бакалаврт 3, Уралын их сургуулийн хэлний бэлтгэлд 6 нийт 21 алба хаагч тус тус суралцаж байна.

- 2021-2022 оны хичээлийн жилд ДХИС-ийн -“Гэмт явдал судлал-эрх зүй” магистрын хөтөлбөрт 16 алба хаагч, “Мэдээллийн аюулгүй байдал” хөтөлбөрт 1 алба хаагч, докторын өдрийн хөтөлбөрт 1 алба хаагч, эчнээ хөтөлбөрт хорих анги, нэгжийн 4  удирдах ажилтныг тус тус элсүүлэн суралцуулж байна.

-Суралцагсдын сахилга бат, сургалтын чанарт тавих хяналтыг сайжруулан ажилласнаас тэдгээрийн дотроос ямар нэгэн зөрчил гараагүй болно.

 

  1. Байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх 5 дугаар зорилтын хүрээнд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн шинэтгэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулсан.

Түүнчлэн Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний цахим хурлыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан ба эрх зүйн шинэчлэлтэй холбоотой санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан харьяа алба, газар, хэлтэс, хорих анги, байгууллагуудад хүргүүлсэн.

  1. Хүний нөөцийн бодлогын хөгжлийг бэхжүүлэхэд технологийн дэвшлийг нэвтрүүлэх6 дугаар зорилтынхүрээнд:

Хүний нөөц, хувцас хангалтын программыг 2020.12.17-ны өдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүлэн  алба хаагчдын мэдээллийг оруулан ажиллаж байна. Программын гүйцэтгэлийн талаар удаа дараа ярилцсан боловч гэрээний биелэлт хангагдаагүй тул Айконтент ХХК-д 2021.05.07-ны өдрийн 02/1021 дүгээр албан бичгээр гэрээг цуцлах талаар хандаж шийдвэрлүүлсэн. 

Дүгнэлт:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцтэй холбоотой эрх зүйн орчинг нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилтын хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан.

Цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, гарсан санал дүгнэлтийн дагуу шинэчлэн боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар санал авч, боловсруулахаар төлөвлөсөн.

 

2.ДХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгссөн 152 иргэн, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 6 иргэнийг шинээр албан тушаалд томилж, төрийн албаны мерит зарчмыг баримтлан 124 алба хаагчийг албан тушаалд дэвшүүлэн, 224 алба хаагчийг шилжүүлэн томилсон байна.

3.Анги, байгууллага бүр алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээний хүрээнд гэр олгох, хувийн хашаа, байшин барихад эд материалын болон мөнгөн туслалцаа үзүүлэх, хөнгөлттэй үнийн нөхцөлтэйгөөр орон сууц олгох зэрэг бодит дэмжлэг үзүүлэхүйц тодорхой ажлуудыг хэрэгжүүлж ажиллажээ.

4.ДХИС-ийн  ШШГАС-ийн  “шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” бакалаврын 3 жилийн эчнээ хөтөлбөрт 15 алба хаагч, ОХУ-ын ДЯЯ-ны харьяа их дээд сургууль, удирдлагын академийн магистрантурт 2, бакалаврт 6 алба хаагчийг тус тус элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн.

-Байгууллагын захиалгаар ОХУ-ын ДЯЯ-ны харьяа Москва хотын их сургуулийн бакалаврт 4, магистрантурт 3, докторантурт 1, Омск хот дахь академийн бакалаврт 4,Воронеж хот дахь их сургуулийн бакалаврт 3, Уралын их сургуулийн хэлний бэлтгэлд 6, нийт 21 алба хаагч тус тус суралцаж байна.

- 2021-2022 оны хичээлийн жилд ДХИС-ийн “Гэмт явдал судлал-эрх зүй” магистрын хөтөлбөрт 16 алба хаагч, “Мэдээллийн аюулгүй байдал” хөтөлбөрт 1 алба хаагч, докторын өдрийн хөтөлбөрт 1 алба хаагч, эчнээ хөтөлбөрт хорих анги, нэгжийн 4  удирдах ажилтныг тус тус элсүүлэн суралцуулж байна.

  1. Харьяа ШШГГ, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн хэмжээнд болон орон нутгийн хамтын ажиллагаа бүхий хууль сахиулах, аюулгүй байдал, сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулснаар алба хаагчдыг эрдэмжүүлэх үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан.

Санал:

  1. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, цэргийн анги салбар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургууль болон бусад шаардлагатай бүх чиглэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг таниулан сурталчлах өдөрлөг зохион байгуулж, ажилд орох хүсэлтэй иргэдийн нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх ажлыг нийт анги, байгууллагууд жигд хэрэгжүүлэхэд анхаарч, үүрэг чиглэл өгөх;
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдон ажиллах хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулах;
  3. Анги байгууллага,салбар нэгжид явагдаж байгаа сургалт болон төрөл мэргэжлийн алба хаагчдын мэргэшүүлэх сургалт тус бүрт өөрийн үнэлгээ хийж, үр дүнг сайжруулах;
  4. “ШШГБ-ын хүний нөөцийн бодлогын хөгжлийг бэхжүүлэх 2020-2024 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг сайжруулахтай холбогдууланхарьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжид үүрэг чиглэл өгөх саналтай байна.

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд