loader

ХОРИХ АНГИ, БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ, ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГА, ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ДАРГА НАРЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хорих байгууллага, алба хаагчийн аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хорих анги, байгууллагын харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, цагдан хорих байрны дарга нарын мэргэшлийн болон манлайлах ур чадварыг дээшлүүлэх зорилготой мэргэшүүлэх сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
Энэхүү сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, Цагдан хорих байрны дарга нар хамрагдаж байна.

Сургалт, зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй нар оролцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа үйл ажиллагааг нээж, хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2023 онд дэвшүүлсэн “Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алба хаагчийн хөгжлийг дэмжих жил” болгох зорилтын хүрээнд ур чадвараа дээшлүүлж, ёс зүй, сахилга бат, дэг журмыг чанд сахин, албан үүргээ нэр төртэй, шударгаар гүйцэтгэж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн удирдлагын зүгээс алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх менежментийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулж, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, дэмжин ажиллана гэдгийг онцоллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, Полиси төв зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд сургалт, зөвлөгөөнд оролцож, мэдээ, мэдээлэл өглөө.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд