loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сахилга, ёс зүйн хорооны 2023 оны нэгдүгээр улирлын тайлан

 

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сахилга, ёс зүйн хороо нь “Төрийн албаны тухай хууль”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний стандарт”, цэргийн албаны нийтлэг дүрэм болон байгууллагаас тогтоосон журам, зааврыг мөрдлөг болгон ажилаллаа.

Сахилга, ёс зүйн хорооны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Сахилга, ёс зүйн хорооны гишүүд болон хорих анги, байгууллагын Сахилга, ёс зүйн салбар хороодод хүргүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

            2023 оны нэгдүгээр улирлын байдлаар Сахилга, ёс зүйн салбар хороодоос ирүүлсэн тайлан, мэдээг нэгтгэхэд салбар хороод нийт 102 удаа хуралдаж, сахилга ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол 9 хүлээн авч, дотоод хяналт шалгалтыг 34 удаа явуулжээ.

Тайлангын хугацаанд алба хаагчдын гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийг авч үзвэл албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ болон удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан, албаны бэлэн байдал хангаагүй, цэргийн нийтлэг болон дүрэмт хувцас өмсөх дүрэм зөрчсөн, харуул хамгаалалтын үүрэг хангалтгүй гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн, зан харилцааны зэрэг зөрчилд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тухайн нэгжийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажилласан байна.

 

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

САХИЛГА, ЁС ЗҮЙН ХОРОО

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд