loader

Шийдвэр гүйцэтгэлийн сул орон тоог нөхөн бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт”-ын дүн, мэдээлэл

Шийдвэр гүйцэтгэлийн сул орон тоог нөхөн бүрдүүлэх зорилгоор “Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт”-ыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн компьютер лабораторийн танхимд Е-тестийн системийг ашиглан сорилын шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, сорилын шалгалтын оноог үндэслэн тэнцсэн оролцогчдыг ярилцлагын шалгалтад хамруулсан.

Шалгаруулалтад нийт 68 оролцогч бүртгүүлснээс 2 оролцогч шалгалтад ирээгүй, товлосон хугацаанд 66 оролцогчийг бүртгэж, шалгалтад хамруулснаас 33 оролцогч сорилын болон ярилцлагын шалгалтын шаардлага хангасан тул Орон тооны бус мэргэжлийн комиссоос шалгалтын дүнг баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэгчийн нөөцийн бүртгэлд тэнцсэн оролцогчдыг бүртгэсэн.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд