loader

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧИД БОЛОН ТЭДНИЙ ГЭР БҮЛИЙНХЭНД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, хорих анги, нэгжийн хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдон ажиллаж буй алба хаагчид, тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтнуудыг төлөөлөн “Монгол хурандаа” нийгэмлэгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа салбар зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Б.Баатаржав залуу алба хаагчдад үнэт сургаал хэлж, ажлын туршлагаасаа хуваалцсан юм.
Түүнчлэн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлснээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт туг болон 2022 оны тэргүүний “Ажил мэргэжлийн аварга”, “Хөдөлмөрийн аварга” алба хаагчдын талаарх танилцуулга мэдээллийг хүргэж, Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангаж буй Цахим удирдлага, хяналтын төвийн үйл ажиллагаа, хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээл, “Мөнхөд дурсагдах баатрууд” төрийн бус байгууллагаас дэлгэсэн “Мөнхөд дурсагдах баатрууд” үзэсгэлэнг тус тус сонирхууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд