Өдөрлөгийн үеэр иргэд, байгууллагад дараах үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, үйл ажиллагаагаа танилцуулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, Хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ архивын лавлагаа, иргэд, аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа, суллагдлын лавлагаа, хорих ял эдэлж байгаа эсэх лавлагааг тус тус үнэ төлбөргүй олгож байна.