loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА”-УУДАА ТОДРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийлээ.
Энэ үеэр төрийн жинхэнэ алба хаагчийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлж, батлагдсан болзол, шалгуур үзүүлэлтийг ханган хамт олноо манлайлан ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Ажил мэргэжлийн аварга”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч, шагнагдсан нийт алба хаагчдад ажлын өндөр амжилт хүслээ.

“Ажил, мэргэжлийн аварга”-аар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Р.Ууганбаяр;
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байрны дарга, хошууч Л.Бат-Өлзий;
415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгч, хошууч П.Энхболд;
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн ерөнхий жижүүр, хошууч С.Баярбаатар;
441 дүгээр нээлттэй хорих ангийн ээлжийн дарга, хошууч Б.Эрдэнэсамбуу;
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Ш.Цэцэгмаа;
409 дүгээр хаалттай хорих ангийн сэтгэл зүйч, ахмад Ш.Амармэнд;
421 дүгээр нээлттэй хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч Л.Түмэнгэрэл;
Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад Б.Цогжаргал;
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн харуулын бага дарга, ахлах ахлагч А.Наранбаатар;
429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, сургагч ахлагч Ж.Болдоо;
Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Н.Баярмагнай;
435 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ;
407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Болдмягмар;
Үйлдвэр, аж ахуй, барилгын хэлтсийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч О.Доржготов;
427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбоочин, ахлах ахлагч Ч.Энхтайван;
439 дүгээр хаалттай хорих ангийн холбоо мэдээлэл, технологийн инженер, хошууч Б.Баттулга;
415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн бага эмч, ахлах дэслэгч Б.Баянзул;
407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Ж.Тэмүүжин;
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Саран;
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Отгонбаяр;
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 63 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Пүрэвжаргал;
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Алтансувд;
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Намжвандан;
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэнсэх албадлагын ажиллагаа хариуцсан тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Хүрэлтогоо;
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Анхбаяр;
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч О.Гэрэлт-Од;
429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахлах нягтлан бодогч, хошууч Д.Оюун;
407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн оёдлын технологич, ахмад М.Сувдмаа;
"Хэрэмт цамхаг" УТҮГ-ын жолооч, ахлах ахлагч Г.Пүрэвдорж;
439 дүгээр хаалттай хорих ангийн цахилгааны техникч, хошууч М.Мөнхбаатар;
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Сосор;
Тусгай архивын сан хөмрөгч, ахлах дэслэгч М.Мөнгөнсарнай;
Тусгай ажиллагааны төвийн албаны бэлтгэл гардан тулаан хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Тэмүүлэн;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, хошууч Ц.Гантуяа;
Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хяналт шалгалтын хэлтсийн байцаагч, ахмад Х.Саруул;
Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Гүнбилэгт;
Шуурхай удирдлага хяналтын төвийн оператив жижүүр, ахмад Д.Энхтайван нар шалгарлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд