loader

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн болов

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн” 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан зохион байгуулсан тус үзэсгэлэнд харьяа 9 агентлаг, 22 үйлдвэрийн газар, үйлдвэрлэл эрхэлдэг нэгжүүд оролцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг зүй зохистой, хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах үүднээс өнөөдөр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Та бүхэн энэ үзэсгэлэнгээс оёдол, барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологи, инновацитай танилцаж, цаашдын үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэгт найдаж байна. Салбарынхаа үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанар стандарт, загварыг захиалагчид танилцуулах, улмаар эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замыг илүү оновчтой тодорхойлоход үзэсгэлэнгийн гол зорилго оршиж байгаа юм гэдгийг онцлов


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар анги төрөл бүрийн зөөлөн оёдлын бүтээгдэхүүн, Газар-Ивээл ТӨААТҮГ-аас төрөл бүрийн хатуу оёдлын бүтээгдэхүүн, “ШТН” ТӨААТҮГ-аас шохой, шохойн чулуу, эрдэст нунтаг, замасканы нунтаг, сувинерын бүтээгдэхүүн, зураг /чулуун арслан, Монгол гэр/, “Хэрэмт цамхаг” УТҮГ-аас хөнгөн блок, нүхтэй блок, вакум цонх, хаалга, хаалт, Хорих 439 дүгээр анги Монгол гутал, Замаска, шохой, шохойн чулуу, бусад бүтээгдэхүүн, Хорих 441 дүгээр анги төрөл бүрийн төмөр хийц , “Авдарант хайрхан” ТӨААТҮГ 10*10 чулуу, брожур, бусад чулуун сувинерын бүтээгдэхүүн, “Багануур тоосго” ТӨААТҮГ улаан тоосго, нүхтэй блок, Монгол гутал, төмс, хүнсний ногоо, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 413 дугаар анги,  Хорих 433 дугаар анги төмс, хүнсний ногоо, сувинер, бусад бүтээгдэхүүн, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар анги ажлын бээлий, улаан тоосго, сувинерын бүтээгдэхүүн, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба – Хорих 445 дугаар анги эсгий, эсгий улавч, эсгий гутал, тавилга, бусад бүтээгдэхүүн, Хорих 435 дугаар анги нэхий бээлий, тавчик, бусад боломжит бүтээгдэхүүн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 423 дугаар анги Монгол гутал, төмс, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн сонирхуулж,  үзэсгэлэнд идэвхтэй оролцсон юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд