loader

“Сүлд” биеийн тамир спортын хорооны эрэгтэй баг тамирчид багийн дүнгээр хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 24 байгууллагын 273 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс Монгол Улсын начин, олон улсын хэмжээний мастер, ахмад Ж.Чулуунбат дасгалжуулагчаар ахлуулсан “Сүлд” биеийн тамир спортын хорооны эрэгтэй тамирчид багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ.
Олон улсын хэмжээний мастер, “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин С.Батболд 57 кг-ийн жинд алтан медаль, Олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж  74 кг-ийн жинд алтан медаль, мөн тус жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр мөнгөн медаль, 125 кг-ийн жинд Цагдан хорих 461 дүгээр ангийн хянагч, ахлах ахлагч Ц.Мөнхбаяр хүрэл медаль, 97 кг-ийн жинд спортын мастер Л.Төртогтох шагналт V дугаар байрт шалгарсан амжилтуудыг тус тус үзүүлсэн байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд